2024 оны 03-р сарын 29
Урьдчилан сэргийлэх

Цаг агаарын сэрэмжлүүлэг

Нөхцөл байдал: 2020 оны 04-р сарын 17-ны 20 цагаас 04-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

ЭРДЭНЭТ ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно . Салхи зүүн хойноос 5-10 м/сек, хур тунадас орох үеэр үе үе 14-16м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 1 градус дулаан, өдөртөө 7 градус дулаан байна.

ЖАРГАЛАНТ СУМ ОРЧМООР : Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно . Салхи зүүн хойноос 5-10 м/сек. хур тунадас орох үеэр үе үе 14-16м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус , өдөртөө 8 градус байна.

2020 оны 04-р сарын 18-аас 04-р сарын 23-ыг хүртлэх 5 хоногийн урьдчилсан мэдээ

18,19-нд ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/сек. 18, 19, 20-нд салхи үе үе 14-16м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн. 19-өөс хүйтэрч Жаргалант суманд шөнөдөө 8-13 градус хүйтэн, Баян-Өндөр суманд шөнөдөө 5-10 градус хүйтэн, нийт нутгаар өдөртөө 3-8 градус хүйтэн байна

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хүүхэд хөгшин настай хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй хараа хяналтгүй орхихгүй байхыг Орхон аймгийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Мэдээ бэлтгэсэн дэслэгч Д.Болорцэцэг