2020 оны 04-р сарын 05
Мэдээ, мэдээлэл

ГЭР ХОРООЛЛЫН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Шадар сайдын 2020 онд баталсан график төлөвлөгөөний дагуу  “Гэр хорооллын галын  аюулгүй байдалд хяналт шалгалт хийх” нэгдсэн удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

“Галын аюулаас урьдчилан сэргийлье”, “Хүүхэд хараа, хяналт” сэдвээр бага насны хүүхдийг гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг боловсруулж сумдын Засаг даргын Тамгын газар, багуудын ажлын албатай хамтран  5000ш хэвлэмэл хуудас  иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдэд хүргүүлэн  сурталчлан ажиллаж байна.  Баян-Өндөр, Жаргалант сумын орон сууц, гэр хороолын айл өрх, иргэнийг хамруулан урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтад хамруулан ажиллаж байна