2019 оны 12-р сарын 08
Урьдчилан сэргийлэх

Өсвөрийн аврагч-2019 сургалт тэмцээнийг зохион байгууллаа.

Тус газар нь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Онцгой байдлын ерөнхий газар, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагуудын хамтран баталсан удирдамжит сургалт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Сургалт тэмцээний үйл ажиллагааг Аймгийн Засаг даргын 2019 оны А/592 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын төр хувийн хэвшлийн сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч”-2019 тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Гал түймэр унтраах-аврах 68 дугаар ангийн сургалтын талбайд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд ерөнхий боловсролын 16 сургуулийн ахлах ангийн 112 сурагч 16 багш хамрагдав. Уг тэмцээнийг батлагдсан удирдамжийн дагуу 1км зам туулахаар бэлтгэсэн. 1 дүгээр шат: Асуулт хариултын цэг, 2 дугаар шат: Усанд  осолдогчийг аврах цэг, 3 дугаар цэг: Анхны тусламжийн цэг, 4 дүгээр шат:  Хүч тамирын цэг, 5 дугаар шат: Химийн хордолтын цэг зэрэг нийт 5 үе шаттайгаар зохион байгуулагдаж, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбаа, сэтгэл зүй, бие бялдарыг хөгжүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах арга ажиллагааг сорин өрсөлдсөн. Тэмцээнд оролцогчид дараах байдлаар оролцсон. Үүнд:

Тэргүүн байрт: Ерөнхий боловсролын 17 дугаар дунд сургууль, “Хурд бүлэг”. шалгарч өргөмжлөл 450,000 төгрөгний үнэ бүхий зүйл Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх,

2 дугаар байрт: Ерөнхий боловсролын “Ирээдүйн одод” дунд сургууль, “Сэрүүлэг бүлэг” шалгарч өргөмжлөл 350,000 төгрөгний үнэ бүхий зүйл,

3 дугаар байрт: Ерөнхий боловсролын 20 дугаар дунд сургууль, “Хамгаалагчид бүлэг” шалгарч өргөмжлөл 250,000 төгрөгний үнэ бүхий зүйл

Тусгай байрт: Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, “Alpha бүлэг” шалгарч өргөмжлөл 180,000 төгрөгний үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан. Дээрх үйл ажиллагаанд оролцсон сурагчдыг идэвхжүүлэн урамшуулах зорилгоор баг тус бүрт сургалт, тэмцээнд амжилттай оролцсон тухай “БАТЛАМЖ” олгосон.