2019 оны 09-р сарын 16
Бусад

ХОЙД БҮСИЙН САЛААНЫ ЗАХИРАГЧ НАР АНХ УДАА НЭГДСЭН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/105 дугаар тушаалын дагуу 2019 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Хойд бүсийн аймгуудын Онцгой байдлын газар, Хэлтсүүдийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын сургалтыг Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газарт анх удаа зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь Салааны захирагч нарын хууль, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, албаны бэлтгэл бэлэн байдал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны зарлигаар батлагдсан Цэргийн нийтлэг дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын ёс зүй, сахилга батыг дээшлүүлэх, төрийн болон албаны нуудыг алдагдуудахгүй байхад анхаарч ажиллах зэрэг багцуудаар сургалтыг байгуулсан. Хоёр өдрийн сургалтаар нийт 11 сэдвийн хүрээнд 10 цаг, дадлага ажлын хүрээнд 6 цагийн сургалт дадлага явагдлаа.