2019 оны 10-р сарын 18
Мэдээ, мэдээлэл

Сургагч багшийн тоо 100-аар нэмэгдлээ

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд “Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага” нь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгоё” санаачлагын хүрээнд “Гамшигт тэсвэртэй хотууд” төсөл орон нутагт анх удаа Орхон аймгийг сонгон авч 2018-2020 онд амжилттай хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд Баян-Өндөр сумын 6 баг (Уртын гол, Яргуйт, Даваат, Говил, Цагаанчулуут, Эрдэнэ)-ийн 60, 4 байгууллага (Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар)-ын 40 нийт 100 сургагч багшийг 2019 оны 02 дугаар сарын 21-нээс 23-ныг хүртэлх 3 өдрийн сургалтаар бэлтгэж багшлах эрхийн сертификат олгосон. Сургалтыг ОБЕГ, Дэлхийн зөн Монгол ОУБ, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Улаан загалмайн хороо хамтран амжилттай зохион байгууллаа.