Мэдээний урсгал

2018 ОНЫ УРЛАГ, СПОРТЫН ТӨЛӨВ...

Written By Super User on Wednesday, 03 January 2018 00:50

ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС 2018 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ  УРЛАГ, СПОРТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Байгууллагын бүтэц...

Written By Super User on Tuesday, 26 December 2017 06:36

Орхон аймгийн Онцгой байдлын газрын бүтэц зохион байгуулалтын схем.

Гал түймэр

Written By Super User on Wednesday, 13 April 2016 02:53

2012 онд гарсан гал түймрийн нөхцөлбайдлын талаар    Орхон аймгийн хэмжээнд 2012 онд Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах ангиуд гал түймрийн 124 удаагийн дуудлагаар гарч,...

Танилцуулга

Холбоо барих хэсэг

 

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг
Утас: 7035101
Факс: 70350415
Вэбсайт: www.obg.or.gov.mn
И-мэйл хаяг:
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

 

Top Panel
Изготовление металлоконструкций Киев. Производство металлоизделий. Изготовление деталей - Повиол

“Энэ цагийн эгэл баатрууд”

“Энэ цагийн эгэл баатрууд” шалгаруулалтад аврагч залуус нэр дэвшиж байна 

2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг “Адуутын-Ам” гэдэг газар “НИК” ХХК-ийн тус  аймаг дахь салбарын шатахуун тээвэрлэгч хоёр автомашин “Хөвсгөл” нууранд осолдож, нэг иргэн нас барсан ослын дуудлагаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтэс, Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагчид ажиллаж цогцсыг эрэн хайх, 13,2 тонн шатахуун тээвэрлэн явсан хоёр автомашиныг нуураас татан гаргах үйл ажиллагаанд мэргэжлийн өндөр ур чадвар гарган, албан үүргээ амжилттай гүйцэтгэсэнийг уншигч та санаж байгаа.

Монголд анх удаа өвлийн нөхцөлд 50 метрийн гүнийн шумбалт хийж аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан аврагч залуусын гавьяаг хамтдаа эргэн саная.  

 Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч шадар түрүүч Х.Мөнхбат 2011 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12:54 цагт нуурын 44 метрийн гүнд шумбан 7 минут ажиллаж осолдогчийн цогцсыг гаргасан.

 

 

Харин 2011 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 12:10 цагт Аврах тусгай ангийн аврагч дээд түрүүч Ж.Баяртогтох, Б.Дэлгэрсайхан нар усны гүний шумбалт үйлдэж 50 метрийн гүнд живсэн 75-79 ХӨА дугаартай шатахуун тээвэрлэгч автомашинд 100 метр урт ган татлагыг амжилттай холбосноор уг автомашиныг эрэг рүү татаж гаргах үйл ажиллагаа эхэлж 2 дугаар сарын 15-ны өдөр гэхэд уг автомашиныг 125 метр газар татсан юм.

Нийгмийн үнэлэмж, үнэлгээг дээшлүүлэх зорилгоор “ТВ-9 телевиз”, “Зууны мэдээ” сониноос 3 дах жилдээ хамтран зохион байгуулж буй “Энэ цагийн эгэл баатрууд” шалгаруулалтад тухайн жилд эгэл ардын дундаас хүнлэг, олон нийтэд гавьяатай үйлс байгуулсан, бусдын төлөө буян хийсэн сайн үйлстэн нэр дэвшдэг билээ.

Тэгвэл энэ жилийн “Энэ цагийн эгэл баатрууд”-2011 шалгаруулалтад Монголын төдийгүй, Дэлхийн цэвэр усны томоохон нөөцөд тооцогддог Далай ээжээ бохирдохоос хамгаалж байгаль, экологид нөхөж баршгүй гавьяа байгуулсныг үнэлэн шалгаруулалтыг зохион байгуулагчид аврагч залуусыг маань онцлон нэр дэвшүүлж байна.

ОБЕГ-ын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийн Аврах салбарын аврагч, дээд түрүүч Ж.Баяртогтох, Б.Дэлгэрсайхан нар энэ жилийн шалгаруулалтад нэр дэвшиж байгаа бөгөөд уншигч, үзэгчдийн санал асуулгаар “Энэ цагийн эгэл баатрууд” 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тодрох юм.

Аврагч залуусдаа амжилт хүсье.

 

Режиссер-постановщик видео. Хореограф постановщик флешмобов. Погосский Виталий
Шаблоны joomla 2.5